1990 онд Монголд хувьсгал болж социализмын нийгмээс ардчилсан нийгэмрүү шилжсэн шилжилтээс болж Монголд ажилгүйдэл,ядуурал ихсэж нийгэмд хүнд хэцүү цаг үе ирсэн. Тухайн үед ажилгүйдэл нийт хүн амын 60хувь хүртэл өссөн гэж ярьдаг байсан ба үүний үр нөлөөгөөр маш олон хүүхэд ядуурлын золиос болж хүүхдийн хүчирхийлэл нь нийгмийн маш том асуудал болсон. 27-н жилийн өмнө ардчилсан хувьсгалтай зэрэгцэн төрсөн 89,90 оны хүүхдүүд нь одоогийн залуу үеийн төлөөлөл юм. Бид нийгмийн уналт сэргэлт өөрчлөлт болон маш хүнд хэцүү үеийг туулж,түүнчлэн одоогийн нийгмийн нэг хэсэг нь байсаар ирсэн байсаар ч байх болно.

Тийм учраас бид өөрсдийн үр хойч, тэднийхээ ирээдүйд санаа тавин монгол хүний алсын хараатай, уужим ухааныг урьдаа болгон Эх орондоо өөрчлөлт хийн, шинэ эрин үеийг авчирч чадна гэдэгт бид итгэлтэй байна. Одоогийн Монгол улс нь авилгал хээл хахуул,шударга бус нийгэм, хариуцлагагүй улс төрийн бодлогоос болж улсын хөгжил хэт удаашралтай байгаа нь маргаангүй үнэн юм.

Харин бид үүний эсрэг өөрсдийн чадвар,чин ариун шударга хөдөлмөрөөрөө,бүхий л сэтгэл зүрхээ зориулан шинэ эрин үеийг бүтээж тэрхүү бүтээмжээр өөрчлөгдөх шинэ улс орныг бий болгохдоо таатай байна. Монголын нэрийг дэлхий дахинаа дуурсагдах өдрийг дахин авчирна гэдэгт бид итгэлтэй байгаа. Бидний өсөн дэвжихтэй хамт улс орон хэрхэн өөрчлөгдөхийг та бүхэн хараарай.

type ХХК С.Равжаа